Монголчууддаа үзэн ядагдах Монголчууд

Хуруунд чинь өргөс орчихвол өргөсийг авахаас биш хуруугаа тайрахгүй биз дээ. Иргэн чинь өвдвөл эмчлэх болохоос тэнд нь үхүүлэх ёсгүй биз дээ!!! BOOMERҮҮДЭЭ

Эхлүүлсэн гарчгаас минь шүүмжилж эхлэх гэж байгаа бол энэ нийтлэлийг дуустал уншаарай мөн гадаадад алсдаа суралцах хэн нэгэнд тус болно гэж найдаж байна.

Хүн болгоны айж,зүрхээ түгшээж буй COVID19 вирус өнөөдөр миний хаалгыг тогшиж ОХУ-н Москва хотын олон улсын оюутнуудын дотуур байраар манай дотуур байранд хэд хэдэн тохиолдол илэрснийг радиогоор зарлав. Тиймээ одоогоор үзэн ядагдаад байгаа Оросын оюутнуудын нэг нь би билээ. Гадаадад суралцдаг, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс танаас юуг нуудаг вэ?, бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ?, та гадаад явах гэж байгаа бол юуг мэдэх хэрэгтэй вэ? Инээсэн зургийн ард үнэхээр л бид жаргаж суудаг уу? Багахан ч гэсэн бидний талаар таныг мэдээсэй гэж хүслээ.

1. Бид бүгдээрээ ХУДАЛЧ

Муухай байгаа биз? Зүгээрээ нээх ядарсан юм алгаа ээжээ хоолоо идчихсэн, мөнгө дуусаагүй ээ, бүх юм сайн байгаа гэдэг үгс нэг мэдэхэд л бидний амны хэвшил болсон байдаг. Сарын тооцооны дэвтрээ хараад шанаагаа тулаад суух, хичээлээ тараад цагийн ажил руугаа хоосон ходоодтойгоо гүйх үедээ бид ганцхан л зүйлс боддог гэрийнхнийхээ санааг л зовоочихгүй юмсандаа гэж. Умгар өрөөнийхөө буланд хөршүүдээсээ санаа зовоод чимээгүй урсах нулимсаа арчихдаа нэг л зүйлд итгэдэг маргаашийн нар гарахад дагаад бүх зүйл сайхан болно гэдэгт. Хэдэн ч удаа өөрийгөө голж буцмаар санагдсан ч, сэтгэл өвдсөн ч зүгээрээ л гэдгээс өөрөөр тайлбарлах үгээ олдоггүй. Би л энд зовоод байгаадаа бишээ, заримдаа хэцүү үе үнэхээр байдаг.(Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 4 удаа биеийн болон сэтгэл зүйн халдлагат өртсөн хүний хувьд) Инээсэн зургийн ард өндөр хөгжилтэй оронд хөлөө жийгээд, хөдөлмөрлөж олсон ээж аавынхаа мөнгийг урсгаад хэвтэж байдаггүй юм шүү.

2. Ганцаараа байж, биеэ дааж сурна!

Магадгүй чи эх орондоо биеэ дааж сурсан нэгэн аль эсвэл аав ээжийн эрх охин байсан ч нэг л мэдэхэд гэр бүл, эх орон,найзуудыгаа санаж эморох л болно. Найзуудыгаа холбоогүй байсанд битгий гомдоорой тэд ч гэсэн амьдралыг төлөө тэмцсээр завгүй байгаа гэдгийг санаарай.

Чамайг өмөөрөх хэн ч байхгүй, халуун хоол байхгүй, өвдөхөд хэн ч эм авч өгөхгүй тиймээс үүнд сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай.

Бас чиний талаар худлаа цуурхал тарж хэчнээн хүн чамд дургүйцэх муухайгаар ярьж байсан ч хүн итгэхийг хүссэндээ л итгэдэг гэдгийг санаад зүгээр орхиж сураарай. Олон удаа ах минь хажууд байсан бол яаж намайг эрхлүүлэх байсан бол, тэвэрч аргадах байсан бол, халуун хоолтой угтах байсан бол, хааяа нэг загнаад үнэнийг хэлэх байсан болдоо гэж боддог ч би л өөртөө өмөөрөх хүн, миний талд байх хүн, хатуу үг хэлэх хүн, эрхлүүлэх нэгэн гэдгийг ойлгосон. Хоолоо гуйлган барин иддэг байсан хүнээс хоолтой байх нь хэчнээн сайхныг , гадуур хооллохоос илүү гэрийн гурилтай шөл амттайг ойлгосон.

Гэхдээ хамгийн хэцүү нь би ганцаараа байхдаа биш хайртай хүмүүсээ ганцаардахад нь өвдөхөд нь халамжилж, хань болж чадахгүй хэдэн үгс бичиж явуулахаасаа цаашгүй байдаг нь гунигтай санагддаг.

Хол зайнаас болж бидний хэр олон нь хайртай гэсэн хүнээсээ хагацсан болдоо…Хэчнээн удаан утасны цаанаас харагдах царайг дэргэд минь байгаад тэврээсэй гэж хүссэн бол?

3. Өөрийгөө хүчилчхээс өөр аргагүй. За ер нь ЯААНАА!!!

ALLONS-Y!

Яахав урсгалаараа урсаж болох ч гэсэн урсах гэж хайртай бүхнээсээ холдоогүй гэдэгт чинь итгэж байна. Хэлний бэрхшээлтэй байсан ч шинэ хүмүүстэй яриа эхлүүлхээсээ битгий ич, номын санд бүртгүүл, зөв хүрээлэл чамайг зөв л газар луу чиглүүлэх болно. Музей үз, сайн зугаал, дотуур байрандаа битгий хэвтээрэй. (Гэхдээ аюулгүй байдал үргэлж нэгт гэдгийг мартаж болохгүй цагдаа эмнэлгийн утасны дугаарыг цээжилж ямар нөхцөлд залгаж, юу гэж хэлэх ёстойгоо тооцоолж байгаарай. )

Уйлмаар байвал уйлчхаад дахиад хичээ, шагналтандаа уначихвал нэг зайрмаг идчихээд дахиад хичээ, гадуурхагдаж тохуурхагдаад байвал чамайг хүндэлж хөдөлмөрийг чинь үнэлтэл хичээ, багш чинь чамд л дургүй санагдаад хичээлээ хиймээргүй байсан ч хийх ёстой юмаа хийгээд л яв бид шантрах гэж ирээгүй шүүдээ. Хүний нутгийн хэл дээр юм сурах хэцүү, ажиллах бүр ч хэцүү кк (sorry.. миа юм бэ гэж үү? тиймээ миа Монголоороо буцааж орчуулж чадахгүй, Монголоор ойлгосноо буцааж тайлбарлаж чадахгүй, ойлгох гэж суусан ч толгой олгой шиг санагдаад л, овоолсон зүйлс дундаа өөрийнхөө л суга гэдгийг ойлгох үе дэндүү олон). Хөөгдчихвөл надад итгэсэн бүхний царайг яаж харнаа, шалгалтандаа унаад тэтгэлгээ алдчихвал ягаанаа, за ер нь яаанаа л байдаг.

Ааа гэтэл хайрт Монголчууд нь ирэхээсээ ич, нэгнээ бодсонгүй, өвчин авчирлаа, хэн яв гэсэн юм гээд л тэ? Эх орон руугаа нэг сайхан вирус зөөе гэж бодох ганц ч жувак Оросод суралцдаггүй гэдгийг Орос улсад суралцаж буй 3200 гаруй оюутан залуусынхаа өмнөөс төлөөлөл болон нүүр бардам хэлье!!!

Хэн ч гадуурхагдахыг хүссэндээ, өлсөхийг хүссэндээ, хайртай хүнээсээ хагацахыг хүссэндээ, зугаа цэнгэл хөөсөндөө хүний нутгийг зориогүй юм шүү. Хэцүү байсанч эх орондоо шаналах нь өөрөө бас жаргал байхаа. Очих эх оронтой санагалзах нутагтай байгаадаа би одоо жаргалтай байна, удахгүй Монголдоо очиж “Морьд эргэсэн наадмынхаа дурдантай тоосоор дээлээ гоёно. Бид чинь эндээ Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээрээ үргэлж гоёдог юм шүү.”

Бидний цөөхөн МОНГОЛЧУУД. Улс орон бүрд суугаа нутгаа зорих хүсэлтэй нэгний сэтгэлд жаахан ч гэсэн хань болж, тэдний танд хэлдэггүй зүйлийг таныг бага ч гэсэн ойлгоосой гэсэндээ энэхүү нийтлэлийг бичлээ. Мөн улс орныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй эрүүл мэндийн яам, алтан гарт эмч нар, цэрэг цагдаагийнхан, хилчид болон үрсээ бодон залбирч буй ээжүүддээ, аюулгүй байдлаа ханган гэртээ суугаа, гараа байнга угааж байгаа танд гүнээ талархал илэрхийлье!

Хаяанаасаа холдож үзээгүй хүний ухаан босгоноосоо давдаггүй гэдэг шиг ямар байгааг нь мэдэхгүй байж загнаж шүүмжилж байгаа BOOMERүүдийгээ жаахан ч гэсэн тархи яагаад та нарт байдаг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

Нийтлэлийг минь анхаарал хандуулан уншсанд баярлалаа.

--

--

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store