Минималист байхад суралцсан нь

Фүмио Сасаки ‘’Би энгийн амьдралыг сонгосон’’ хэмээх минималист амьдралын давуу талын талаар өгүүлэгдэх номыг уншиж эхэлсэн эхний өдрөөсөө би маш олон зүйлсээ хаясан. Тулааны клуб кинонд Тайлер Дерден яг голыг нь олоод хэлчихсэн ‘’ЧИНИЙ ЭЗЭМШДЭГ ЗҮЙЛС ЭЦЭСТЭЭ ЧАМАЙГ ӨӨРИЙГ ЧИНЬ ЭЗЭМШИНЭ. ЧИ БҮХ ЗҮЙЛЭЭ АЛДСАНЫ ДАРАА Л ЮУГ Ч ХИЙХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛНО’’ гэх ишлэлээр нийтлэлээ эхлүүлье. Хэрэглэгддэггүй хирнээ хаяж чаддаггүй олон эд зүйлс, цахим орчин дахь шүүлтүүргүй хогон мэдээллүүд, хэн гэдгийн таниагүй хэт олон найз нөхөд дунд та умбаж, живсээр байгаа бол энэ ном хэрхэн хогоос сэлж гарахыг танд ойлгуулах болно. Уул шугамдаа би бээр жигтэйхэн л хаяхаа хаяж цэвэрлээд байдаг ч 1л харахад баахан юм овоорчихдог байлаа.

Минималист байхад саад болдог зүйлс ба миний гаргасан өөрчлөлтүүд

  1. Өөртөө найдахаа боль

Уншина даа гэж бодсоор байдаг номууд тумпочканы дээр өрөөстэй байдаг ч үнэн хэрэг дээрээ гар хүрээгүй хэдийн 3 сар өнгөрчихсөн байлаа. Нүдэнд харагдаж байна гэдэг нь. хэрэглэгдэнэ гэсэн үг биш. Хэрвээ би үнэхээр уншмаар санагдвал далд хийсэн ч гаргаад л уншина шүү дээ. Хэрэглэнэ гэж боддог ч 3 сар гар хүрээгүй зүйлээ хая (хэрэгтэй бол хураа). Номуудаа далд хийснээс хойш алийг нь унших вэ гэж түүртэлгүйгээр өмнөхөөсөө харин ч илүү хурднаар олон ном уншсан.

2. Гэнэт ухаажихаа боль

Хаяая гэж бодохдоо хүн гэнэтхэн л шинийг санаачлагч болж хувирдаг.Энэ саванд уруулын будгуудаа хурааж болох юм байна шүү дээ хаяад яах юм гээд л. Хэзээ нэг өдөр эхлүүлнэ дээ гэж боддог ч сардаа хэдхэн л ордог яаг адилхан хэл сурахад зориулсан олон apps утсан дотор хөглөрсөөр л. Хэлээ сурч, шинэ үгээ цээжилж гийгүүлсэн юм байхгүй хирнээ устгадаггүй хэвээр л. Олон юм хөглөрч сонголт ихсэх тусам хүн арагшаа сууж эхэлдэг. Тиймээс үнэхээр хэрэгтэй юу гэж өөрөөсөө асуугаад бардам тийм гэж хариулж чадахгүй бол устгаж цөөлөх хэрэгтэй.

3. Дурсамжаасаа ангижир

Москва уруу анх ирэхэд найзууд маань надад олон захидал, memory box бэлэглэсэн. Хадгалах тусам үрчийх захидал, хэлбэр нь алдагдсан box. тийм ч үзэмжтэй байгаагүй тул зургуудаа альбомд хийж захидлуудаа сканердаж аваад хаясан. Хаана хийлээ гэж юмаа ухахгүйгээр хүссэн үедээ утаснаасаа уншчихдаг болсон илүү амар.

4. Илүүдэхгүй гэж боддог бодлоо хая

Хэт их ирээдүйг боддог тал бидэнд бий. Эвдэрч магадгүй байж л байг, илүүдээд байх юм нээх алга л байна гээд л хураасаар л. Чамд ашиглагдаж байгаа зүйлтэй яг адилхан зүйлийг хадгалаад байх шаардлагагүй. Хаяхгүй юмаа гэхэд хэрэгтэй хүнд нь хэрэг болсон үедээ авна шүү гээд л өгчих, эсвэл зарчих. Таны гэр хогийн сав биш гэдгийг санаарай.

5. Хэт олон зүйлс

  • Хувцасны шүүгээгээ нээгээд тулаанд орох гэж буй дайчин тактикаа боловсруулж байгаа аятай юу өмсөхөө бодож зогсдог, тэгж зогсдоггүй байлаа ч бараг өмсдөггүй хирнээ хадгалсаар байдаг хувцас бидэнд байдаг. Байнга өмсдөг, биед эвтэйхэн цөөн хувцаснуудаа гаргаад үлдсэнийг нь далд хийсэн. Өмсмөөр санагдвал гаргаж ирээд л өмсөнө биз. Хувцаслаад гарахад ердөө 5 минут л зарцуулдаг болсон.
  • Ганцхан амтай байж 5 халбага, 4 сэрээ, 3 таваг, 4 аягаар би яах ч юм. Гэхдээ зочин ирэхэд зориулан бүх зүйлээсээ 2,2ийг авч үлдсэн.

Би олон зүйлээ хаяж, хүнд өгч байхдаа эргэлзсэн ч өө тэрийг дэмий хаяжээ гэж бодогдох зүйл, санаанд орох юм ганц ч алга. Бүх зүйлээ цэгцэлсний дараа сэтгэл санаа илүү хөнгөрч, өглөө сэрээд орноосоо түүртэлгүй босож, амралтын өдрийн өөртөө даатгалгүйгээр өдөрт 15хан минутыг л гэрээ цэвэрлэхэд зарцуулж,орой унтахдаа илүү гүн нойрсдог болсон санагддаг. Хэрвээ та сэрээд өчигдрийн угаагаагүй аяга тавгаа бодоод л, дутуу унтсан юм шиг санагдаад орондоо хэвтсээр л за жаахан утсаа оролдоод хийе гээд л амарсан ч юмгүй, хийсэн ч зүйлгүй байдалтай байгаа бол таны минималист болох цаг болжээ гэсэн үг шүү. Хэрэггүй зүйлсээ зарж аяллын хуримтлал үүсгэж, хэн нэгэн хүнд хэрэгтэй зүйлийн өгч өөртөө ч өрөөлд ч бэлэг бариарай. Энэхүү номыг заавал уншаарай гэж зөвлөе! Миний нийтлэлийг уншсанд баярлалаа.

--

--

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store